“Юм юмнаасаа”

Shinetuya.M
2 min readSep 15, 2022

--

номын тэмдэглэл

АУЗ Пунцагийн Бадарч гэх энэ эрхэм хүмүүний дурсамж дурдатгалыг унших нь үлгэр унших шиг мэдрэмжийг төрүүлэв.

Тэртээ дайны жилд төрсөнөөс өдийг хүртлэх туулсан замынх нь амьдрал, ажил, нөхөрлөл, Монгол түмнийхээ дунд ардын хэмээн цоллуулахын үндэс болсон уран яруу бүтээлүүдийг нь уншихад нэгэн зузаан түүхийн номыг уншихтай адил санагдав.

Нийт 5 бүлэгт зохиолч маань өөрийнхөө амьдралын бүхий л үеийн туулсан дурсамжаа багтааж. Тэр дундаас зохиолчийн маань өгсөн ЯРИЛЦЛАГУУД, уран бүтээлч анд нөхдийнх нь түүний тухай өгүүлэх ХҮМҮҮС МИНИЙ ТУХАЙ бүлэг нь хачин их таалагдав.

Найрагч нөхдийнх нь түүний талаар бичсэн дурдатгалуудыг уншихад хүн ингэж амьдарч, ингэж бусдад хүндлэгдэж, ингэж өөртөө эзэн болж амьдарч болдог байх нь ээ гэсэн бодол хөвөрсөөр байлаа.

Энэ номыг уншаад надад нэгэн бодол тархинд минь хадагдаж хоцров. Гайхалтай яруу тансаг уран бүтээлийг бүтээх тэр их онгод, авьяас билгийг зохиолчдын минь өсөж торнисон Монгол ахуй, Монголын уудам тал нутаг, хөдөөгийн эгэл атлаа баян амьдрал өгдөг аж. Номын гол дүр ардын уран зохиолч маань, түүний уран бүтээлийн анд нөхөд нь ч бүгд л Монголын хөдөөгийн бүтээгдэхүүнүүд. Тэр хөдөөд, тэр ахуйд ухаан орсон, өссөн болохоороо ардынхаа зүрхэнд хүрэх тийм сод гайхалтай бүтээлүүдийг тэд маань туурвиж чаддаг аж.

Есөн эрдэнийн орны БАДАРЧ

Хилийн цэргийн БАДАРЧ

Эхийн сэтгэлийн БАДАРЧ

Энэ бүх тодотголын аль нь ч байсан

Эрхэм зохиолч маань Монголчуудынхаа сэтгэл болоод оюунд мөнхөд хүндлэгдэх АРДЫН УРАН ЗОХИОЛЧ.

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet