“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг тууж
Хорь дөнгөж гарсан Сараа бүсгүй амьдралаа хэрхэн эхлүүлж буйгаар эхлэх энэ зохиол нимгэхэн атлаа нэлээд өрнөлтэй.
Эцэг эхийн үгнээс огт гардаггүй онц сурлагатан охин нэгэн найзынхаа урилгаар тэдний гэрт нь зохиогдох үдэшлэгт очин, Ганбат гэх өөрөөсөө ахмад залуутай танилцсанаар зохиолын үйл явдал үргэлжилнэ. Тэд танилцаад нэг сар болоод хамт амьдарч 6 сарын дараа хуримаа хийнэ. Уурхайд ажилладаг нөхрөө даган хөдөө очсоноор хүний хань болох ямар байдгийг ойлгож мэдэрч эхэлнэ. Хайртай гээд хуримаа хийсэн залуу нь бага багаар өөрчлөгдөж жинхэнэ төрхөө харуулж эхэлснээр Сараа өөрийн сонголтоо буруу байсныг ойлгоно. Энэ хэсгээс зохиолын хүнд, сэтгэл хөндүүрлмээр зүйлс эхэлнэ.Нөхөр нь хичнээн их гомдоовч хүүхдээ бодон өөрийгөө золиосонд гаргах Сарааг үнэхээр өрөвдмөөр. Нөхөр нь зовоохын дээр Сараагийн ээж нь охиндоо хатуу хандах нь уншиж байгаа надад хүнд санагдаж ямар сонин ээж вэ төрсөн ээж нь биш юм байхдаа гэж хүртэл бодож байлаа. Охиных нь өөрийнх нь л сонголт байсан учраас өөрийн сонгосон хувь тавилангаа өөрөө л туул гэсэн эхийн санааг зохиолч энэ хатуу эхийн дүрээр өгүүлсэн байх. Ер хүний амьдралд тохиох хар бараан үйл явдлыг ямар ч хачиргүйгээр ил тодоор хүүрнэсэн энэ зохиолыг уншсан хэн бүхэн ЗӨВ ХҮНЭЭ СОНГОХГҮЙ БОЛ ТҮҮНЭЭС ХАМГИЙН ИХ ХОХИРЧ ҮЛДЭХ(сэтгэл санаа болон бие махбодь, цаг хугацаа) ТАЛ НЬ ЭМЭГТЭЙ НЬ БАЙДАГ юм байна гэдгийг ойлгож үлдэнэ.