Shinetuya.M
2 min readOct 14, 2020

Зохиогч: Б. Шүүдэрцэцэг “Хагацашгүй” роман

Тэртээ 1937 оны намар Орост очоод эргэж нутагтаа ирээгүй Сүнжидмаа бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн үнэнч хайрын дууль энэ номонд оршвой. 238 хуудсанд багтаан хүний сэтгэл зүрхийг уяран хайлж, гашуун нулимасыг мэлмэрүүлэхээр бичнэ гэдэг гайхалтайяа. Энэ номын гол дүр нь болсон Сүнжидмаа бүсгүй түүний туяхан биед баймгүй тэвчээр, зориг, эр нөхөрөө гэх чин үнэнч сэтгэлийн оргилсон их хайр нь гайхамшигтайяа.

энэ номны хавтасны зураг нь их таалагдаж унших номын жагсаалтдаа нэмж байлаа.

17 настайдаа анх зүсийг нь харсан Чулуун гэх залууд ухаангүй дурласан хөдөөний охин түүнтэйгээ хувь тавилангийн зурлагаараа 3 дахь удаагаа таарч түүнтэйгээ нийслэл хотыг зорьсноор зохиолын сонирхол татах хэсэг эхэлнэ. Хотод ирээд түүнтэйгээ гэр бүл болон аз жаргалтай амьдарч байх авч нөхөр нь тагнуулч гэх хилс хэрэгт гүтгэгдэн Орос руу хоригдохоор явах үед эр нөхрөө гэх бүсгүй өөрийн чадах бүхнээ хийн нөхөртэйгөө уулзахаар Оросыг зорих нь зохиолын хамгийн оргил хэсэг нь байна. Орост ирээд бүсгүйд тохиох бүхэн гэнэтийн агаад ёстой л амьдрал гэдэг таашгүй их зүйлийн зангилааг агуулж байдаг ертөнц юм даа гэж бодогдуулна. Зохиолын төгсгөл хэсэгт хүний сэтгэл хөдлөлийн хүлээс тайлагдаж нулимас эрхгүй асгарах тэр агшинд номны нэрийн утга тайлагдах шиг санагдаж билээ.

Хятад хүн бүр монголчуудыг хорлох хорон санаатай байдаггүйг Даш гэх хятад өвгөний дүрээс, харахад яхир хатуу хүн мэт боловч зовох цагт хүнийг энэлэх хайрлахыг мэддэг халуун дулаан зөөлөн сэтгэлийг Цэеэнхуар гэх эмэгтэйн дүрээс харж болно. Энэ хоёр дүр надад хамгийн их таалагдсан дүр байлаа.

Зохиолоос Чулуун Сүнжидмаа хоёрын хагацлаар дамжуулан 1937 оны хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг хичнээн олон элэг бүтэн айлын хоймрыг харлуулж хичнээн монгол эмэгтэйн сэтгэлийн хатыг шалгасаныг, хүний хувь тавиланг, чин үнэнч хайрын дуулийг, хүний мөн чанар хэзээ жинхэнэ төрхөөрөө илэрдэг гээд олон зүйлийг уншин мэдэж, зүрхээрээ мэдрэх болно.

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet