Стори брэнд бүтээх нь
номын тэмдэглэл
Зохиолч: Доналд Миллер
Агуула: Сошиал хэрэглээ эрчээ авсан өнөө үед энэхүү платформыг ашиглан бизнесээ хөгжүүлж, өргөжүүлэх боломж гарааны бизнес эрхлэгчдээс эхлээд олон тэрбумын ашигтай ажилладаг компани хүртэл үйл ажиллаганаандаа хэрэгжүүлж болох 7 аргачлалыг дэлгэрэнгүй тайлбарласан ном. Хэт нуршуу биш ойлгомжтой, шууд л хэрэгжүүлж болмоор тэрхүү аргачлалуудыг товчилвол:
- Гол дүр - Сторины гол дүр нь танай брэнд бус хэрэглэгч байна. Хэрэглэгчид юу хүсч байна вэ? гэдгийг эхлээд олж мэдээд, тэднийг асуудлаа шийдэхэд нь танай брэнд, бүтээгдэхүүн хэрхэн туслаж чадахаа тодорхойл.
- Асуудал тулгарна - Хэрэглэгчид асуудлаа шийдэхийн тулд л мөнгөө төлдөг. Тиймээс тэдэнд тулгарч буй асуудлыг нь өөрсдөд нь байнга дурьдаж сануулах тусам тэд танай брэндийг илүү сонирхдог.
- Удирдан чиглүүлэгчтэй уулзана - Асуудалтай байгаа хэрэглэгч тухайн асуудлаа шийдэхэд нь туслах нэгнийг хайдаг бөгөөд түүнийг нь ойлгож байгаагаа тэдэнд мэдэгдэж, шийдэл олоход нь туслаж чадна гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Тэд таныг хэлэхээс нааш мэдэхгүй.
- Төлөвлөгөө гаргаж өгнө - Төлөвлөгөөний зорилго нь хэрэглэгчдийн төөрөгдлийг арилгахад орших бөгөөд 2 төрлийн төлөвлөгөө байна.
- Хөтлөх төлөвлөгөө: Хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд юу хийх ёстойг эсвэл худалдан авсныхаа дараа хэрхэн ашиглахыг тусгасан ихдээ 6 багадаа 3 алхам бүхий төлөвлөгөө байна.
- Зөвшилцөх төлөвлөгөө: Хэрэглэгчдийн айдсыг үргээх зорилготой төлөвлөгөө бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотойгоор хэрэлэгчдийн санааг зовоодог зүйлсийг бүгдийг нь тоочин бичээд, дараа нь түүнийг арилгахад туслах алхамуудыг жагсаан бичнэ.
5. Үйлдэл хийх сэдэл төрүүлнэ — Үүнийг хийхгүй бол хэрэглэгчид хуруугаа ч хөдөлгөхгүй. Хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг нь олоод мэдчихсэн, тулгарч буй асуудлуудыг нь тодорхойлоод түүнийг нь ойлгож буйгаа илэрхийлээд, төлөвлөгөөгөө танилцуулсан бол одоо “Та худалдан авалтаа хийх үү?” гэж шууд асууж болно.
6. Бүтэлгүйтлээс аварна - Танай бүтээгдэхүүн үйлчилгээг аваагүй тохиолдолд хэрэглэгчдэд ямар аюул нүүрлэж болохыг тайлбарлах хэрэгтэй ба үүнээс нь аварч чадна гэдгээ харуулах цаг нь.
7. Эцэст нь амжилтанд хүрнэ - Хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн сайжруулж чадахаа шууд хэл. Тэднийг мэдээж байгаа гэж бүү бод.
Дээрх 7 алхамыг хэрэгжүүлснээр та брэндээ, үйлчилгээгээ хэрэглэгч нартаа амжилттай таниулж чадна.
Мөн энэхүү номон дээр компанийхаа веб сайтыг хэрхэн үр ашигтай, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар хийж тэдний анхаарлыг татаж борлуулалт хийх талаар олон хэрэгтэй зөвлөмжүүд ч мөн байгаа тул энтердернерүүд, маркетингийн менежерүүд, борлуулалтын ажилтанууд уншихад үнэхээр өгөөжтэй ном шүү гэдгийг батлан хэлье.