Их тээлийн даваа
номын тэмдэглэл
Бага балчир насандаа эцгийн хамт ирж суурьшсан суугуул нутагтаа идээшиж гэхээсээ илүү ээнэгшин дассан Тулга гэх гол дүртэй энэ нимгэхэн ном хүний сэтгэлийн нандин мэдрэмж бүрийг хөдөлгөх, уярам, уясам 63 хуудастай. Номын агуулга, өгүүлэх санаа, утга учир хуудасны их бага, номын нимгэн зузаандаа байдаггүйн тод жишээ болсон час хийсэн сайхан ном.
Зохиолын гол дүрийг бодох бүрт ийм сайн хүн хүмүүн төрөлхтөн дунд ховорхон байх даа гэх харууслын бодол, сэтгэлийн гуниг гансрал, баяр жаргал бүхнээ сэтгэлийнхээ мухарт хав дарж орхиод эр хүн гэх тодотголоор өөрийгөө хүлж орхиод мэдрэмжээ үл илэрхийлэх эрэгтэйчүүд гэдэг өрөвдмөөр ч юм даа гэх уярам бодол зэрэгцэх аж.
Эрэгтэй хүн тэгдэггүй юм гэх утгагүй үгнээс болж ямар олон эрэгтэй хүн яг л Тулга шиг дотроо нурж яваа бол…
Тулга сэтгэлийн гүн дэх бүхнээ өөрийн уянгалаг хоолойгоороо дамжуулан гадагшлуулж их тээлийн хөндийдөө дуугаараа дамжуулан хэлдэг байх. Учир нь тэр хөндий болвоос хүн, малын жаргалын орон бөгөөд тийм газар зовлон гуниг гээчийг мартаж болмоор гэж зохиолчийн бичсэн нь Тулга бусдын нүдний өмнө бус хөндий талдаа яагаад дуулгийн учрыг тайлбарлах мэт.
Сайхан Бадам минь, орчлон хорвоо чамд ямар гүехэн ухаан заяагаа вэ? Ийм хүн хэрийн юманд зовж шаналахгүй амарч юм уу? гэх өгүүлбэр энэ номноос хамгийн тод санагдаж үлдсэн. Эмэгтэй хүн гэдэг яагаад урт үстэй ухаан богинотой байдаг гэж үргэлж хэлүүлэх ёстой юм бол оо гэх бодолд автуулан үлдээв.