Дорноговь аймгийн байгалийн гайхамшиг

Shinetuya.M
2 min readOct 21, 2021

--

Дээрээс нарны илч гэгээ юутай дулаахан

Урган урган төлжмөөр ажу

Шимийн орон мину зээ

Дэргэдээс номын хүч авшиг юутай ариухан

Ухааран ухааран жаргамаар ажу

Шидийн орон мину зээ

Дэлхийгээс газрын эрч тамир юутай агуужим

Уртаас урт насалмаар ажу

Шамбалын орон мину зээ.

Х.Энхтайван

Номын зохиолч: Халтарын Энхтайван

Дорноговь аймаг гэхэд хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд Хамарын хийд, энергийн төв л ордог байх. Миний хувьд энэ номыг уншихаас өмнө мөн л яг тийм бодол төсөөлөлтэй байлаа. Харин энэ номыг уншаад “пөөх говьд ийм үзэсгэлэнтэй газрууд байдаг юм уу?” гэж уулга алдсаар гэрэл зургуудыг нь бишрэн харсаар дууслаа.

Уг номын зохиолч хилчин хурандаа маань өөрийн төрсөн нутгаа нар зөв тойрон Дорноговь нутгийн сайхныг үгийн яруу, зургийн гайхамшигаар харуулсан нь энэхүү аймгийн тухай таньж мэдэх, унших сэдлийг улам төрүүлнэ.

Нутгийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар, уул усны домог түүх, ан амьтан, ургамалаас нь эхлээд говь нутгийн онцлог, цаг уур, байгаль түүхийн дурсгалаас гадна нутгийнхаа гэсэн бүхнийг хайрлан бишрэх, гайхуулан таниулах НУТГИЙН ХҮҮГИЙН сэтгэл энэхүү номонд гүн шингэсэн нь илэрхий мэдрэгдэнэ. Нарт хорвоод хүмүүн болж төрөн, төрөлх нутгаараа овоглож яваа хүмүүн бээр нутаг усныхаа тухай ийм сайхан бүтээл туурвин гэдэг юутай бахдам.

Дорнын говь нутгийн байгалийн гайхамшигт газрууд

Зургийг номын зохиолчийн цахим хуудаснаас авав.

Хүн эх нутагаа л бахархан дуулах гэж мэндэлсэн бус уу… гэж энэ нутгийн сод хүн Ш.Гүрбазар энэхүү номыг тольдоод уулга алдсан ажгуу.

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet