Shinetuya.M
2 min readOct 9, 2020

Д.Бүжинлхам “Цойлогсод”

Дэлхийн газрын зураг дээр Израйль гэж бичихэд ч багтахааргүй тийм жижигхэн газар нутагт дэлхийн хүн амын 1%-г эзлэн орших ч дэлхийн бүх л шилдэг рекордыг эзэмшигч ард түмэн болох Еврей үндэстэнг онцгойруулж дэлхийн хүн амаас цойлуулж буй нууц нь:

⁕ Тэд ямар ч зүйлд ямхаар ахих стратегийг баримталдаг.

⁕ Боловсролд хэзээ ч хөрөнгө оруулахаас татгалздаггүй. Боловсролыг ямагт нэгдүгээрт тавьдаг.

⁕ Ном унших нь тэдний хобби эсвэл зөвхөн чөлөөт цагаараа хийдэг зүйл бус амьдралынх нь залшгүй нэгэн хэв маяг.

⁕ Эрүүлээр мэтгэлцэх дуртай.

⁕ Тэдний хувьд боломжгүй зүйл гэж огт байдаггүй. Дэлхийн бусад хүмүүсийн боломжгүй гээд орхисон зүйлийг еврей хүмүүс аргыг нь олоод боломжтой болгочихсон байдаг.

⁕ Сахилга баттай тууштай байдал ажээ.

Тэд төрөлхийн шилдэг нь болж төрдөггүй. Тэд дэлхийн бусад хүмүүстэй адил алддаг, бүтэлгүйтдэг. Гэхдээ тэд үүндээ хэзээ ч гуньж гутардаггүй. Урагшилсаар л байдаг. Амжилт гэнэтийн бус хуримтлаллын зарчмаар явагддаг гэдгийг ухаарчихсан ард түмэн. Тиймээс тэдэнд бүтэлгүйтэх нь асуудал биш алдах эрх чөлөөг өөртөө олгодог бөгөөд үүний цаана хүний бодож сэтгэх эрх чөлөө оршдог гэж үздэг. Хүн алдаа бүрийнхээ тоогоор шинэ нээлт хийж өөрийгөө илүү нээж авдаг байна.

Энэүү номонд дурдагдах эрч хүч өгөх эшлэлүүд:

⁂ Хичээл зүтгэл гэдэг нь биднээс хэн ч булааж авч чадахгүй бидэнд харьяалагддаг цорын ганц өмч юм.

⁂ Хамгийн хэцүү бэрхшээлийн ард ч таныг дараагийн түвшинд гаргах, сайжруулах ахиулах увидас нуугдаж байх нь бий.

⁂ Амьдрал үргэлжлэх мөн чанартай учраас бэрхшээл ч мөн адил үргэлжлэх ундрах шинж чанартай.

⁂ Зөв үйлдэл+олон удаагийн давталт+цаг хугацаа=өөрчлөгдөж хүчрэхгүй зүйл гэж үгүй.

⁂ Тархиа хэдий чинээ сайн ажиллуулна нуруу төдий чинээ амарна.

⁂ Хүнд өөрийн хичээл зүтгэлийнхээ ачаар олж авсан эрдэм мэдлэг шиг хэрэгцээтэй хийгээд урт хугацаанд үр шимээ өгдөг зүйл гэж үгүй.

Энэхүү номонд өгүүлэгдэх номны тухай гайхалтай эшлэлүүд:

» Хорвоо дээр диваажинтай хамгийн дөхөхүйц газар бол номын сан.

» Ном чамайг хэдэн зуун жилийн өмнө хорвоогоос одсон суут ухаантантай үзэл бодлоо солилцож хундага тулгах боломжийг олгодог.

» Номын тусламжтайгаар дэлхийн хамгийн агуу хүмүүсээс зөвлөгөө сонсох боломжтой.

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet