Амьдрахуй

Shinetuya.M
2 min readMar 12, 2020

--

Уншсан номын тэмдэглэл

Амьдрахуй роман

Зохиогч: Үй Хуа

Хуудасны тоо: 201

Зохиолын гол баатрууд: Фу Гуй, сурвалжлагч залуу

Зохиолын агуулга: 1960-д оны Хятадын соёлын хувьсгалын үеийн тариачдын амьдралын бодит байдлыг өөрийн биеэр үзэж туулсан Фу Гуй гэгч өвгөний өнгөрсөн амьдралыг дурьдатгал хэлбэрээр өгүүлнэ. Баян айлын өв залгамжлагч зугаа цэнгээнээс жаргалыг хайгч Фу Гуй мөрийтэй тоглоомонд бүхнээ алдсанаар “хүний алдаж байж л ухаардаг” амьдралын бичигдээгүй хуулийг хэрэгжүүлэгч болно. Хоосорсныхоо дараа одоо л нэг ухаантайхан амьдарюу гэтэл гэнэтийн байдлаар цэрэгт татагдана. Дайны талбарт дайсны суманд оногдохвий гэж айхаас илүү өлсгөлөнгийн айдастай тэмцэлдсээр хоёр жилийг үдэн нэгэн өдөр цэргээс чөлөөлөгдөн гэртээ ирэхэд ээж нь өнгөрчихсөн охин нь өвчний улмаас хэлгүй, дүлий болчихсон эхнэр нь хүү төрүүлчихсэн байна. Фу Гуй гэр бүлийхнээ хараад урьд нь зугаацаж явахдаа ч мэдэрч байгаагүй тийм гэхийн аргагүй хачин сайхан жаргалыг мэдэрч байлаа. Төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тариаланч иргэдэд хамгийн хүндээр тусч хоолгүй хонох, эцэж туйлдах явдал энгийн үзэгдэл болж байсанч Фу Гуйгийн хувьд гэр бүлтэйгээ хамт байх нь хамгийн том аз жаргал байлаа. Амьдралын хүнд хэцүү байдлаас болж эхнэр хүүхдүүдээ алдаж, хөгшин ганц үхэрнээс өөр ижилгүй үлдсэн ч туулж өнгөрүүлснээ энгүүнээр өгүүлэн суух гол дүрийг өрөвдөх сэтгэлээс илүү түүний сэтгэлийн тэнхээг бахдах сэтгэл дийлж байлаа.

Зохиолоос юуг тусгаж авав: Фу Гуйгээс харахад бусдыг хэр их зовооно тэр зовлонгоо эргүүлээд өөрөө мөн төчнөөнөөр нь үүрдэг гэдгийг харж болох. Амьдрал гэдэг хэзээ ч дуусахгүй мэт баялагтай байвч юу ч үгүй үгүйрэн хоосрох өдөр ч бас байдаг. Тэр үеийн аль алинд нь ч бууж өгөхгүй тэмцэх нь Амьдрахуй юм.

Байгаадаа таларх. Өнгөрсөнд биш ирээдүйд ч биш яг одоодоо амьдрах нь Амьдрал юм.

Амьдрал энгийндээ сайхан

Хувь заяатайгаа хэзээд тэмц

Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй

АМЬДРАХ л хэрэгтэй. “ Фу Гуй”

2020.03.12

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet