“Ай даа хүн гэгч амьдрах энэхэн хугацаандаа юу эсэхийг туулдаг юм дээ, хайрхан минь”

Shinetuya.M
1 min readJun 11, 2023

--

Ч.Галсан “Аянгат цагийн тууж” номын тэмдэглэл

Хүн гэгч ямагт эцэг эх, унасан газар угаасан ус руугаа тэмүүлж байдаг хүйн холбооны халуун амьт бодгаль ажээ.

Хүн гэдэг түрхэн олдох алба ажил, түүнийг нь илтгэх нэр төрийг үүрдийн мэт эндүүрч, үнэтэй бүхнээ хоромхон зуурт үл огоороод өтөл болохдоо л түүнийгээ ойлгодог хожуу ухаант ажээ.

Хүн гэдэг амьдарч буй цагтаа адлагдан хавчуулагдаж бүр амиа хүртэл алдавч он жил улирахын хэрээр алдар нь тодордог тохуутай атлаа диваажингийн хорвоогийн түүхийг бүтээгч ажээ.

Ашиг хайсан урвагч биш, амь бүрэлгэсэн алуурч биш, гагцхүү хүчинд хоригдсон хүний алаг үрд тус болох гэж яваад эндсэн, эндсэний эцэст эх орны даалгавар, эр цэргийн албанаас биш, оногдох ялаас, отох үхлээс зугтсан Баянак нэрт тува залуугийн харамсам түүхийг өгүүлэгч түүний эцэг Жанибек өвгөний яриаг өнөө бидэнд мэдүүлэхээр бичигдсэн энэхүү бүтээл бичигдсэн тэр үедээ эх хэлээрээ хэвлэгдэхийг зөвшөөрөөгүй тул зохиолч маань герман хэлээр хэвлүүлсэн бөгөөд тэгэхдээ “ Аянгат цагийн туужаа бичсээн

Бичих бичихдээ бүр

Бижрүү шиг өчүүхэн тэр

Бор гөлөгнүүдийн

Боргож мэдэхгүй хэлээр бичсэн” гэж зохиолынхоо гол дүрд зориулсан шүлэгтээ мөр холбон ховлосон байх аж.

Юу болохыг харах хүсэл гэж хүнд байдаг бөгөөд гагц тэр л гайхал хүнийг хөдөлгөж байдаг юм шигээ…

23.06.11

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet