2020 онд уншсан ном ба онцлох номнууд
Долоохон хоногийн дараа 2021 онд халаагаа өгөх гэж буй 2020 онд нийтдээ 27 ном уншсаны 15 нь цаасан хэлбэрээр 12 нь цахим хэлбэрээр уншигджээ.
Эдгээр номнуудаас онцлох ном нь Цойлогсод, Алтайд, Алхимич, Хойт насандаа учирна, Хагацашгүй, Үр харам, Бөхөөгүй зул зэрэг номнууд байлаа.
1. Алтайд Ч.Лодойдамба
Эрдэнээр ахлуулсан геологийн шинжилгээний багийнхан Алтайн нуруунд хайгуул хийхээр явцгаана. Аян замын адал явдлаас эхлээд хайгуул хийх 60 хоногийн хугацаанд тэдэнд тохиолдох бүхнийг шимтэн унших нь миний хувьд тэдэнтэй хамт хайгуул хийж буй Бичигтбогд хэмээх ууланд хамт байгаа мэт тийм л сонирхолтой санагдаж эх орныхоо бас нэгэн гайхамшигт байгаль, түүхийн талаар мэдлэгийг олж авсан сайхан роман байсан учир энэ оны онцлох номын тоондоо багтаалаа.
2. Хойт насандаа учирна С.Эрдэнэ
Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн нэгэн үйл явдал бол “Их хэлмэгдүүлэлт” юм.
1937 он. Их хэлмэгдүүлэлтэнд хамгийн их өртсөн нь Буриад зон олон байсан бөгөөд зохиогч өөрийнх нь хүүхэд ахуй цагт болж өнгөрсөн хар үйл явдлыг Сонров Цэвэлмаа гэх дурлалт хосын амьдрал тэдэнд болон тэдний гэр бүлд тохиолдож буй үйл явдлаар дамжуулан өгүүлсэн нь ямар ч гэмгүй хүмүүс хэрхэн хэлмэгдэж яаж хагацал зовлонд унаж байсныг хойчийн үе бүү мартаасай ийм үйл явдал ахин бүү тохиолдоосой гэсэн санааг өгүүлсэн нь энх цагийн залуус бидний мэдэж байх ёстой мартаж болохгүй түүхийн нэг хэсэг учир энэ ном бол заавал унших хэрэгтэй ном гэж хэлмээр байна.
3. Үр харам Т.Бум-Эрдэнэ
Хүний амьдралын хувь тавилан, нөхөрлөл зэргийн тухай өгүүлэх сайхан ном. Өөр зүйл бичмээргүй байна.
4. Бөхөөгүй зул Л.Сарантуяа
Батмөнх даян хааны удам дархан Чин ван хошууны захирагч Гомбожавын ууган хүү Лувсанцэвээн гэх хийдэд шавьлан суугч ламыг харсан 8-р богд түүнийг төрийн хүн байвал зохиолтой хүү хэмээн түүнийг 18 настайд нь Цэвээн тэргүүн гэж өргөмжилснөөр Цэвээн тэргүүний монголын төлөө зүтгэх их зүтгэл эхэлнэ. Улс монголынхоо төлөө л бол чөтгөртэй нөхцөхөд ч бэлэн гэсэн эх оронч үзэлтэй жинхэнэ “төрийн зүтгэлтэн” хүний түүхээр дамжуулсан монгол улсын бас нэгэн түүхэн цаг хугацааны “толь” болсон роман.
8. Би энгийн амьдралыг сонгосон Фүмио Сасаки
9. Хувь тавилан Майн Рид
10. Цахилж яваа гөрөөс Д.Батбаяр
11. Анар шигтгээт бугуйвч А.И.Куприн
12. Казиног номхотгосон түүх Д.Энхболд
13. Энгийн дадал Жеймс Клейр
14. Үзэхийн хязгаар Л.Өлзийтөгс
15. Анне карненина Л.Н.Толстой
16. Толинд туссан будда Л.Өлзийтөгс
17. Хосын жор Э.Дөлгөөн
18. Сайн уу? гуниг минь Фарансуаз Саган
19. Тогосын цөс Б.Сарантуяа
20. Оройгүй сүм Л.Түдэв
21. Домогт Ану хатан Б.Шүүдэрцэцэг
22. Монгол хатад Ж.Урангуа Д.Энхцэцэг
23. Миний худалдаж авсан нөхөр Айн Ренд
24. Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл И Жи Сонг
25. Соёо Д.Энхболд
26. Өөрөөс эхлэх амьдрал Б.Саруул
27. Усгал Д.Оюунчимэг
Ирэх ондоо илүү их ном уншиж оюундаа хөрөнгө оруулалт хийнэ ээ. Мөн номын тэмдэглэлээ бичсээр л байх болно.
2020.12.24