Өвгөн тэнгис хоёр

Shinetuya.M
2 min readJan 28, 2022

--

Эрнест Хемингуэй

Загасчин өвгөн марлин загас хоёроос өөр гол дүргүй энэ зохиол бусад олон дүр, олон үйл явдал өрнөдөг зохиолтой харьцуулахад ядуу юм шиг боловч өгүүлэх санаа нь гүн гүнзгий болохоор Хемингуэйн алдартай зохиолуудынх нь нэгээр зүй ёсоор тооцогддог буй за.

84 хоногийн турш их далайд загасчлахдаа нэг ч загас бариагүй өвгөн загасчин 85 дахь өдрөө “өнөөдөр аз тохиож магадгүй” гэсэн итгэлээр далайд гарна. Түүний зөв байлаа. Тэрээр өмнө нь хэзээ ч барьж байгаагүй аварга загас барьж, тэрхүү загасаа тамир нь барагдаж бууж өгөх хүртэл нь түүнд чирэгдэн их далайд 3 өдрийн турш хөвнө. Эцэст нь өвгөн олон жилийн амьдралын хийгээд агнуурын туршлагаараа аварга загасыг дийлж гэр рүүгээ завиа эргүүлнэ.

Загасанд чирэгдэн хэтэрхий хол явснаа сая л анзаарч эргэж явах замд нь ямар эрсдэл хүлээж буйг өвгөн толгой гэнэт санана. Түүний агнасан загасны цусны үнэрээр махчин загаснууд олон удаа дайрч өвгөний тэгтэл их хичээл зүтгэл гарган агнасан загасыг эрэг дээр хүрэхээс нь өмнө эд бад хийж орхино. Гэсэн ч өвгөн юу ч болоогүй мэт зүгээр л маш их ядарснаа мэдрэн гэртээ харин унтаж орхино.

Далайд гарсан өвгөн арай гэж нэг загас барина. Барьсан загасаа эрэг рүү авч явах гэж зүдэрнэ. Махчин загаснуудын дайралтад өртөж тэдэнтэй тулалдана. Эцэст нь махчин загаснуудад ялагдаж барьсан олзоо тэдэнд алдаад дуусаж байгаа үйл явдал өрнөх ч энэ бүхний цаана маш олон үйл явдлын мөн чанарыг өгүүлсэн гэдгийг та 130 хуудас уншсаны дараа ойлгоно.

  • Нэг ч загас бариагүй ч гэсэн өдөр болгон “өнөөдөр барьж магадгүй” гэсэн өвгөний бодлоос ИТГЭЛЭЭ ХЭЗЭЭ Ч АЛДАЖ БОЛОХГҮЙ, итгэл үгүй болоогүй цагт бууж өгөх талаар бодоод ч хэрэггүй гэдгийг
  • Аварга загасыг л агнаж байвал өөр бусад нөхцөл байдлыг дүгнэж үзээгүй өвгөний үйлдлээс ХИЧНЭЭН ТУРШЛАГАТАЙ НЭГЭН БАЙСАН Ч ЗАРИМДАА АЛДДАГ гэдгийг
  • Хүний тэгтлээ улайран зүтгэдэг зүйл заримдаа ХООСОН зүйл болох ч тохиолдол байдгийг гээд маш олон зүйлийг эргэцүүлж бодож болмоор.

Хүн ялагдахын төлөө төрдөггүй. Биеийг хөнөөж болно, харин хүсэл зоригийг ялж чадахгүй. “Загасчин Сантьяго”

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet