Чихэр эмэгтэйн 147 хоног
“номын тэмдэглэл”
Эмэгтэй хүн дэргэдээ байгаа, үргэлж хөөрхөн харагдаж байх ёстой хүнийхээ дэргэд тийм байдаггүй атлаа өөрөөсөө өөр хэн нэгэн эмэгтэйчүүдэд зориулан гоёж гангалдаг.
Номын гол агуулга: Чихэр хэмээн нэрлэх эмэгтэйгээр төлөөлүүлэн эмэгтэй хүний амьдралын тухай ойлогомжтой ухаарал, урам зориг өгөх, хэлбэрээр бичигдсэн энэ номыг эмэгтэй хүн бүр “ширээний ном”-оо болгон унших хэрэгтэй нимгэн атлаа нүсэр их зүйлийг агуулсан ном санжээ.
Эмэгтэй хүний амьдралыг ээж болохын өмнөх болон дараах гэж хоёр л ангилдаг аж. Энэ хоёр төрлийн амьдралдаа эмэгтэй хүн юу туулж, юу мэдэрдэгийг хүүрнэн өгүүлэх энэ ном магадгүй өөрийгөөө хаана нэгтээ гээчихсэн эсвэл учраа олохгүй хаана нэгтээ гацчихсан байгаа нэгэнд чиглүүлэгч луужин болох нь гарцаагүй.
Эмэгтэй хүн өөрийгөө ямар их үнэ цэнэтэй, ямар хүчирхэг ямар гайхамшигтай ертөнц гэдгээ ор тас мартаад зөвхөн эр нөхрөө, үр хүүхдүүдээ асран халамжлахдаа бүх хүчээ шавхан зүтгэдэгээ өөрөө ч мэддэггүй аж. Өглөө нар мандахаас үдэш болтол гэрийн ажил, хүүхдээ асрах, хоол хийх гээд түмэн ажлыг амжуулах гээд “амьсгаа”ч авах завгүй яваа бүсгүйчүүд ээ!!! ЗОГС.
- Өөрийгөө толинд нэг хар
- Эхнэр, ээж гэдэг алдрыг хүртэхээсээ өмнө байсан тэр эмэгтэй мөн үү гэдгээ нэг анзаар
- Өөрийгөө ямар гайхамшигтай ертөнц гэдгээ мэдэр
Сайн хань сайн ээж байна гэдэг нь зөвхөн “өөрийгөө золиослоод бүхнийг тэдэндээ зориулахыг хэлэх бус өөрийгөө ч мөн гэрэл гэгээ цацруулсан нэгэн байлгахыг хэлдэг юм шүү.
Номноос оцлох нь:
- Эмэгтэй хүн дурласан хүн нь дэргэд нь бараг нүцгэн амьдарч байсан ч хайрласаар л байх сохор нүдтэй байдаг. Харин эрэгтэй хүн бол өөр. Тэд нүдэндээ итгэдэг, нүдээрээ гоо сайхныг мэдэрч харж харьцуулалт хийдэг гэхдээ түүнийгээ огт хэлдэггүй. Тиймээс хамгийн хөөрхөн харагдах ёстой хүнийхээ дэргэд хангалттай хөөрхөн харагдаж байгаарай чихэрхэнүүд минь.
- Чамд зориулагдсан тэр гайхалтай цаг хугацаа чамайг эхлэх яг тэр мөчөөс л явж эхэлдэг. Хонгор минь чи юунаас ч хоцроогүй. Амжилтанд хүрэх, өөрийгөө олох чиний цаг бусдынхаас арай өөр байж болно.
- Чиний мөрөөдөл хэдий хол зам туулах тутам амьдралд чинь бодитоор яг л рубик шоо эвлэх мэт өнгөтөөр хэрэгжих болно.
- Цаг хугацаа чамайг гацааж чадах хүчтэй ч аваад урагшилж чадахаар уужим юм шүү.
Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг өөрөөсөө л асуугаарай. Учир нь чи л өөрийгөө хамгийн сайн мэднэ ЧИХЭРХЭН МИНЬ.