Уншсан номын тэмдэглэл
Туурга тусгаар монгол улсынхаа ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭР бахархдаг, энэ салбарын хүмүүсийг биширч хүндэлдэг сэтгэлдээ дийлдэн хаана ч явсан бахархалт салбарынхаа мэргэжилтэн хүмүүстээ уулзан халуун дотно яриа дэлгэн ярилцаж байна, цэргийн офицероос ном бэлгэнд аваад үнэхээр баярлан хөөрч тэрхүү номоо шимтэн уншиж байна гэж үргэлж толгойдоо бодон сэтгэлдээ нууцхан ярьж бодит мэт төсөөллийнхөө гол дүрд нь тоглодог би нэг л өдөр “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛТЭЙ, МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ САЙН ИРГЭН БОЛООРОЙ” гэсэн захиастай, ахлах офицерын ГАРЫН ҮСЭГТЭЙ “СОЁМБОТ ШҮЛГҮҮД” гэх сайхан номыг бэлэг болгон авсан юм даа.Ингээд та бүхэндээ энэхүү номыг уншаад төрсөн сэтгэгдлээ, чимэг болгон хэдэн шүлгийн хамт дэлгэлээ.
М.Амархүү “Соёмбот шүлгүүд”
ЗОХИОГЧ: М.Амахрүү нь 1983–1986 онд Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлд хугацаат цэргийн алба хаасан. “Эх орны цэрэг” яруу найргийн тэмцээний тэргүүн, дэд, гутгаар байрын шагналт яруу найрагч, зураач.
Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо үнэ цэнэ, утга учрыг ухааран ойлгож, түүнийг хайрлах хүмүүжил бахархах итгэл үнэмшилийг яруу сайхнаар бичсэн энэхүү шүлгийн ном нь 2018 онд хэвлэгдсэн.
ЗОХИОЛЫН АГУУЛГА:
Эх орон ямар үнэ цэнээр хэмжигддэг, эх орноо хамгаалж хилийн шугаман дээр зогсох тангараг өргөсөн цэрэг юу боддог, яаж эх орноо хамгаалдаг,гэрээ хэрхэн санадаг, аав ээж амраг хайрт нь бахархах, зовинох сэтгэлээр халагдах өдрийг нь хэрхэн догдлон хүлээдэг гээд хүний сэтгэлийн хамгийн нандин бүхнийг уран яруугаар бичсэнээс гадна өнгөрсөн үеийн түүхээс эхлээд өнөө цагийн байдлыг ч мөн яруу сайхан өгүүлсэн нь энэхүү номыг амь оруулж буй мэт санагдана.
⚪ Үзэг болоод жадны үзүүрт
Үндэстэн гүрэн тогтдог
Яагаад гэвэл тусгаар тогнолыг
Ямагт ийм л зэвсгүүдээр тогтоодог.
⚪ Эр цэргийн зарлан дуудах хуудсаар
Эх орон нь хүүгээ дууджээ
Амьдрал далайн эрэг дээр алсыг саравчлан зогстол
Алтан соёмбот малгайгаа тэргүүн дээр минь тавих нь ээ…
…Төрийн сүлдэнд давхисан морьтой нутагтай МОНГОЛЫНХОО
Төөрөг заяаг түших эр цэрэг болох нь ээ.
⚪ Малчны дуран малаа
Дууны аятай цуг манана
Хилчний духан хилээ
Бууны амтай цуг манана.
Сүүлтэй сүүлгүй тэр ЧОНОНУУДЫН
Сүнсийг нь хүртэл таних тэр дурангууд
Эзэн хүмүүсдээ байхад
ЭХ ОРОН МИНЬ ТАЙВАН.
Үүнээс бусад шүлгийг нь та бүхэндээ үлдээе. Эх орон эр цэргийн тухай өөр шүлгүүдийг унших хүсэл төрвөл СОЁМБОТ ШҮЛГҮҮД номыг сонирхон нэг уншаад үзээрэй. 🤗