Санахын хязгаар

Shinetuya.M
1 min readJul 15, 2024

--

номын тэмдэглэл

Хүү минь чадвал аавыгаа уучлаарай.

Сэтгэлийн цэнхэр хязгаарын дэд дэвтэр энэхүү ном эх орноо хайрлах хайр, эцэг хүний хайр, үр хүүхэд хайртай бүхнээ гэх нандин холбооны тухай өгүүлжээ. / Надад хамгийн хүчтэй мэдрэгдсэн мэдрэмж/ Хүн онож төрсөн эх нутгаа хэрхэн хайрлаж хамгаалах, хүн болгож төрүүлсэн эцэг эхийнхээ нэрийг өндөрт өргөж явах, түүний утга учир үнэ цэнийг зохиолч маань энэхүү зохиолдоо харуулахыг зорьсон мэт санагдав.

Нас барсан гэж бодож, өөрт нь зориулж гэрэлт хөшөө хүртэл босгосон хүн нь 20 жилийн дараа гэнэт гарч ирэх, ирэхдээ МУ-н баатар болоод гараад ирнэ гэж хэний санаанд орох билээ. Эх орон, гэр бүлээсээ хол өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө 20 жил нууц даалгавар биелүүлсэн чекист Соронз гэх хурандаагийн дүрээс эр хүний тэсвэр тэвчээр, үнэнч, хатуу чанга, цэгц зангийн тухай гайхан биширнэ.

Эр хүн гэдэг ямар их зүйлийг дотроо тээж явдаг, ямар их зориг тэвчээртэй, хатуужилтай хад чулуу шиг атлаа ямархан уян, уярам соньхон ертөнц байдаг юм дээ гэж эрхгүй бодогдмоор.

Сэтгэлийн цэнхэр хязгаараар эхэлж, санахын хязгаарын туйлд хүрээд эргэн уулзсан хүмүүсийн амьдрал үр хүүхдийнх нь амьдралаар цааш үргэлжилж, уншигчдын ЗҮРХНИЙ ХЯЗГААРТ хэрхэн хүрэхийг хүлээж л сууя.

2024. 07.14

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet