Гашуун түүхийг өгүүлэх “Шөнө”

Shinetuya.M
1 min readDec 23, 2021

--

номын тэмдэглэл

Хамгийн гунигтай, хамгийн гашуун он цагийг туулсан үндэстэн Еврейчүүдээс өөр хэд байгаа вэ?

Дэлхийн хоёрдугаар дайны сүүл хэсэгт Аушвиц, Буна, Бухенвальд хорих лагеруудад эцгийн хамт хоригдсон Эли Визель хүү болоод еврейчүүдэд хүсээгүй байхад нь ирсэн зовлон, хагацал, амьд үлдэхийн төлөөх тэмцэл, цөхөрлийн дунд хүн хэрхэн хүнээ байдгийг гээд олон зүйлийг өгүүлэх энэхүү намтарчилсан ном нь хүн төрөлхтөнд бичиж үлдээсэн баримт гэгдэж 1986 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

Хүн төрөлхтөн тухайн нэгэн үндэстэн болж төрснөөрөө хамгийн хүнд хэцүү харгислалыг хүртэнэ гэдэг дэндүү харамсалтай. Тэр их яргалал, тэр их зовлон зүдгүүрийг туулж, хэзээ ч эдгэхгүй сэтгэлийн шарх, өнчрөл хагацлыг мэдэрсэн хүн эргээд түүнийгээ нэгд нэгэнгүй санаж бичнэ гэдэг биеэр туулсан зовлонгоо сэтгэлээрээ дахин туулахтай адил мэт.

Хүн гэдэг энэ хорвоогийн хамгийн хэрцгий амьтан гэдгийг, бас хүн ямар их зовлонг дааж тэсч чаддаг гэдгийг, хүний утсан чинээ улаан амь цагаа тулахаар тасарч өгөхгүй хөөрхий эзнээ хичнээн зовоодог гэдгийг энэ номын эмгэнэлт гол дүр болсон еврейчүүдээс харж болох.

Хүн төрөлхтөний түүхэнд дахин ийм харгислал бүү тохиолдоосой.

--

--

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet