Shinetuya.M
1 min readJul 25, 2022

Анатолий Буйлов “Их Нүүдэл”

номын тэмдэглэл

Хэвлэгдсэн он: 1989

Зохиолын агуулга:

Гол дүр болох Николка малчин болохоор шийдэн Маяканы тайгыг зорьж тэнд очоод хамтралд цаачнаар ажилд орсноор зохиолын үйл явдал эхэлнэ. 15хан настай цааны талаар юу ч мэдэхгүй жаалхүү ирээд хэрхэн эрийн цээнд хүрч 5 жилийн хугацаанд ямар их зүйлийг сурч сэтгэлгээ, бие махбодийн хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг унших явцад цаатан малчдын амьдрал аж ахуйгаар дамжуулан ХҮН-БАЙГАЛийн хоорондын зохистой болоод зохисгүй харилцааны тухай, сайн муугийн тухай гээд олон зүйлийг ойлгоно. Энэ ном бүхэлдээ хүн байгаль хоёрын хүйн холбоог өгүүлнэ. Амьдрал гэгч тэр сайн муугийн огтлолцол дээр оршин тогтнож байна уу даа гэлтэй. Гол дүрээс “хүн хөдөлмөрт дурлаж, аливааг чинь сэтгэлээсээ сурахыг хүсч тэмүүлвэл, аливаад зовох сэтгэлтэй, бусдыг хайрлах энэрэх сайхан сэтгэлтэй байвал хэрхэн бусдын итгэл хийгээд хүндэтгэлийг хүлээдгийг харж болох.

Номонд гарах цаатан малчдын амьдралыг өнөөгийн Монголын малчидтай адилтгаж болмоор. Цаагаа, малаа даган жилийн дөрвөн улирал нүүдэллэн онгон дагшин, амар амгалан тайгадаа, хөдөөдөө нүүдэллэн байгалаа шүтэн амьдрах малчдад л байгаль дэлхийгээ гэх илүү их хайр, илүү нинжин сэтгэл байдаг юм уу гэлтэй.

Хэрхэн яаж аж төрөн цагийн аясыг даган нүүх үү, сөрж нүүх үү гэдгээ хүн өөрөө л шийддэг хүний амьдрал тэр чигээрээ их нүүдлийн ертөнц.

Shinetuya.M
Shinetuya.M

Written by Shinetuya.M

Унших дуртай. Уншсанаа бичих дуртай.

No responses yet